Хэвлэх DOC Татаж авах

АН АГНУУРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Ан агнуурын тухай хуульд дараахь зүйл, хэсэг нэмсүгэй: 1/"151 дүгээр зүйл. Ан амьтны гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох 151.1.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолт аваагүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно." 2/7 дугаар зүйлийн З, 4 дэх хэсэг: "7.3.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль орчны улсын байцаагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно. 7.4.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолтын загвар, олгох журам, тодорхойлолт олгогдвол зохих ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална."

2 дугаар зүйл. Ан агнуурын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: "11.1.Тусгай зориулалтаар агнуурын ховор ан амьтан агнах, барих болон тусгай төлбөр төлсөн гадаадын иргэнд ан амьтан агнуулах, бариулах зөвшөөрлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгоно." 2/16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт: "16.1.6.зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан, энэ хуулийн 7.3-д заасан жагсаалтад орсон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг 10000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000-200000 төгрөгөөр торгох;" МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР