Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ  ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ  ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2007 оны 06 сарын 28 өдөр                                      Төрийн ордон, Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4.1.7-гийн  “бичил биетний өсгөвөр” гэсний дараа  “, биотехнологийн аргаар гарган авсан хувиргасан амьд организм” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Хувиргасан амьд организмын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

            МОНГОЛ УЛСЫН  ИХ ХУРЛЫН ДАРГА           Д. ЛҮНДЭЭЖАНЦАН
 Хэвлэх