Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГЫН ТУХАЙ

ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 6 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх

Сонгуулийн ерөнхий хороо ард нийтийн санал асуулгыг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”
Хэвлэх

2 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгын тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 15 дугаар зүйлд” гэснийг “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Сонгуулийн төв байгууллагын тухай хууль  хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Ц.НЯМДОРЖ

Хэвлэх