Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 20.8 дахь хэсэг нэмсүгэй:

“20.8. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүн таслах ажиллагаанд холбогдох баримтын архивын ажлын зааврыг Улсын Ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, архивын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Архивын тухай хуулийн 23.1-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“23.1. Архивын баримтыг байгууллагын архивт тэдгээрийг зохион бүрдүүлсэн оны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн тооцож дор дурдсан хугацаагаар хадгалан уг хугацаа дууссаны дараа түүх, эрдэм шинжилгээний ач холбогдолтой хэсгийг нь төрийн архивт шилжүүлнэ:”

Хэвлэх

3 дугаар зүйл. Энэ хуулийг 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
Хэвлэх