Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан хэсэг нэмсүгэй: 4.5. Согтууруулах ундааны үйлдвэрлэл шинээр эрхлэх тусгай зөвшөөрлийг төсөл сонгон шалгаруулах үндсэн дээр олгоно. Төсөл сонгон шалгаруулах журмыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

4.6. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан баримт бичгээс гадна дор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

4.6.1. согтууруулах ундааны үйлдвэрийн төслийн баримт бичиг;

4.6.2. аудитын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн 3 жилийн  санхүүгийн тайлан;

4.6.3. үйлдвэрийн байрны талаарх мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт. “

Хэвлэх

2 дугаар зүйл. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 4.3, 6.1 дэх хэсгээс ", улсын зэрэглэлтэй хотын захирагч" гэснийг тус тус хассугай. 

3 дугаар зүйл. Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                               Ж.БЯМБАДОРЖ
Хэвлэх