Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АУДИТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл. Аудитын тухай хуулийн 3, 4, 5, 7, 12, 14, 24, 25 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай заалт, хэсэг нэмсүгэй:

            1/ 3 дугаар зүйлийн 10, 11, 12, 13 дахь заалт:

                                                                                                         

            “10/ ”аудитын олон улсын стандарт” гэж Олон улсын нягтлан бодогчдын холбооноос баталсан аудитын үйл ажиллагааг эрхлэн явуулах зарчим, горимыг тусгасан баримт бичгийг;

            11/”аудитын стандарт” гэж эрх бүхий байгууллагаас аудитын олон улсын стандартын зарчимд нийцүүлэн баталсан баримт бичгийг;

            12/”аудитын үйчилгээний дотоод стандарт” гэж аудитын байгууллагаас олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн баталж, тухайн байгууллагад мөрдөх баримт бичгийг;

            13/“ажлын баримт“ гэж аудитын үйл ажиллагаа явуулах явцад цугларсан санхүүгийн баримтын хуулбар, бүртгэл, тооцоо, тайлан, судалгаа шинжилгээний материал, уулзалтын тэмдэглэл, мэдээлэл зэрэг аудитын үйлчилгээний дотоод стандартын дагуу бүрдүүлсэн баримт бичгийг.”

            2/ 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан аудитын үйл ажиллагаа нь төрийн байгууллагаас хийх хяналт шалгалтыг орлохгүй.”

3/ 5 дугаар зүйлийн 8 дахь заалт:

            “8/аж ахуйн нэгж, байгууллагын тайланг 3 жил дараалан хянаж баталгаажуулсан аудитын байгууллага нь дахин тухайн аж ахуйн нэгж, байгууллагад  3 жилийн хугацаанд аудитын үйл ажиллагаа явуулахгүй. ”

4/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 11 дэх заалт:

            “11/энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-10-т заасан аж ахуйн нэгж, байгууллагатай адилтгах байгууллага.”

5/ 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн жилийн тайлангаа дараахь хугацаанд аудитын байгууллагаар баталгаажуулна:

          1/ хувьцаат компани санхүүгийн жилийн тайлан хэлэлцэх хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө;

          2/ өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлага худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага тухайн ажиллагааг хэрэгжүүлж эхлэхээс 1 сарын өмнө;

          3/ бусад аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн жилийн тайланг дараа оны эхний улиралд багтаан.”

6/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Нягтлан бодогчоос бусад мэргэжил эзэмшсэн иргэн дараахь шаардлагыг хангана:

           1/их, дээд сургуулийн стандартын дагуу нягтлан бодогчийн мэргэжил эзэмшүүлэх сургалтын цагийг дүүргэсэн;

                        2/нягтлан бодогчоор 4-өөс доошгүй жил ажилласан.”

7/ 14 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэг:

“5.Олон улсын  мэргэжлийн байгууллагаас Монгол Улсад болон гадаад оронд зохион байгуулсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн иргэнд  мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй  олгох журмыг  санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 6.Мэргэшсэн нягтлан бодогчоос өөр этгээд мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэг дэвийг ашиглахыг хориглоно.”

           8/ 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

          “2.Аудитын байгууллагаас өөр хуулийн этгээд “аудит” гэсэн үг буюу түүнтэй ижил төсөөтэй, бусдыг төөрөгдүүлэхээр үгийг нэрэндээ хэрэглэхийг хориглоно.”

9/25 дугаар зүйлийн 6, 7 дахь заалт:

           “6/ аудитын үйлчилгээний  дотоод стандарттай байх; 

                        7/ аудитын байгууллагыг үүсгэн байгуулагч нь гадаадын иргэн бол тухайн байгууллагын нийт ажиллагсдын 70-аас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх.”

    

Хэвлэх

            2 дугаар зүйл.Аудитын тухай хуулийн 4, 12, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн өмнө “1.” гэсэн дугаар, 25 дугаар зүйлийн 2 дахь заалтын “албан тушаалтан нь” гэсний дараа “мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй авсан бөгөөд” гэж тус тус нэмсүгэй.

            3 дугаар зүйл. Аудитын тухай хуулийн дараахь зүйл, хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

            1/ 3 дугаар зүйлийн 1, 3, 7 дахь заалт:

            “1/”аудитын үйл ажиллагаа” гэж аудитын байгууллагаас гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт, үйл ажиллагааны болон татварын тайланг хянаж дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөгөө өгөх хараат бус үйл ажиллагааг;

            3/“аудитор” гэж энэ хуульд заасан шаардлагыг хангаж, аудитын байгууллагад аудитын үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэшсэн нягтлан бодогчийг;

                        7/“санхүүгийн баримт“ гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт ба нэмэлт тайлбар, тодруулга болон бизнесийн байгууллагын санхүү, эдийн засгийн асуудалтай холбоо бүхий баримт бичгийг;”

            2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 6, 9 дэх заалт:

            “3/ 50 сая, түүнээс дээш төгрөгийн актив бүхий аж ахуйн нэгж, байгууллага;

4/өөрчлөн байгуулагдаж, татан буугдаж байгаа болон бүх хөрөнгөө дуудлагын худалдаагаар худалдах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага;

           

            6/хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа  хоршоо; 

                        9/ Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сан.”

3/ 8 дугаар зүйл:

Хэвлэх

           “8 дугаар зүйл. Аудитын стандарт 1.Аудитын үйл ажиллагаанд аудитын олон улсын стандартыг мөрдөнө.

 2.Аудитын үндэсний стандартыг эрх бүхий байгууллага аудитын олон улсын стандартын зарчимд  нийцүүлэн батална.”

            4/ 13 дугаар зүйл:

Хэвлэх

“1З дугаар зүйл. Мэргэшсэн нягтлан бодогчдын институт, мэргэшсэн    

                                        нягтлан бодогчийн эрх олгох шалгалт

            1.Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэшсэн нягтлан бодогч, аудиторуудын мэргэжлийн ёс зүйг баталж, үндэсний хэмжээнд мөрдүүлэх эрх бүхий нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

2.Мэргэшсэн нягтлан бодогчдын институт нь мэргэжлийн сургалт зохион байгуулах, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт авах, аудитын байгууллагыг арга зүйн удирдлага, зөвлөгөө, мэдээллээр хангах үйл ажиллагаа явуулна.

           

            3.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтад тэнцсэн хүнд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.

4.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалтын журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

            5/ 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг нэг дэх шатны шалгалтад тэнцсэн бол 2 жилийн хугацаатай, хоёр дахь шатны шалгалтад тэнцсэн бол 5 жилийн хугацаатай, гурав дахь шатны шалгалтад тэнцсэн бол хугацаагүй олгоно.”

6/ 16 дугаар зүйлийн 3 дахь заалт:

                      “3/дараагийн шатны шалгалтад тэнцээгүй, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр уг шалгалтад ороогүй, нягтлан бодогчийн мэргэжлийн ёс зүйг зөрчсөн нь тогтоогдож, мэргэшсэн нягтлан бодогчийн эрх нь хасагдсан.”

7/ 17 дугаар зүйл:

Хэвлэх

           “17 дугаар зүйл. Аудитор

1.Дараахь шаардлагыг хангасан мэргэшсэн нягтлан бодогч аудитын байгууллагад аудитороор ажиллана:

                

                        1./мэргэшсэн нягтлан бодогчийн хоёр, гурав дахь шатны шалгалтад тэнцсэн;             

           

                          2/нягтлан бодогчийн мэргэжил эзэмшсэнээс хойш мэргэжлийн ёс зүйг зөрчөөгүй;

                        3/аудитын байгууллагад 3-аас доошгүй жил аудиторын туслагчаар ажилласан.

           

2.Аудитор нь аудитын үйл ажиллагааг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ.”

                    

          8/ 26 дугаар зүйл:

Хэвлэх

“26 дугаар зүйл.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл 1.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүсэгч нь дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:            

            1/тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл;

            2/тусгай зөвшөөрөл хүсэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ;

            3/аудиторуудын товч анкет;

            4/аудитын байгууллага үүсгэн байгуулах шийдвэр;

            5/аудитын байгууллагын дүрэм;

                      6/ аудитын үйлчилгээний дотоод стандарт.

            2.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай1 хуульд заасны дагуу олгоно.

           

            9/ 29 дүгээр зүйлийн 3 дахь заалт:   

                        “3/нягтлан бодох бүртгэлийг нь хөтөлж, тайланг гаргасан.”

           

Хэвлэх

            10/ 30 дугаар зүйл.

“30 дугаар зүйл. Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай

                                       зөвшөөрлийг  хүчингүй болгох

            1.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг дараахь нөхцөлд санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр хүчингүй болгоно:

                        1/нягтлан бодох бүртгэл, аудитын олон улсын стандартын дагуу ажлын баримт бүрдүүлээгүй;

           

                        2/аудитын чанарын хяналт хийхэд албаны байр, ажлын баримт материал, бусад шаардлагатай мэдээлэл үзүүлэхээс  зайлсхийсэн;

                        3/санхүүгийн тайланг хуурамчаар баталгаажуулсан нь нотлогдсон;                                          4/энэ хуульд заасан аудитын байгууллагад тавигдах шаардлагыг хангаж ажиллаагүй.

2.Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон бол энэ тухай түүнийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад  мэдэгдэнэ. ”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь заалтын “хуримтлагдсан ашгийн тайлан” гэснийг “өмчийн өөрчлөлтийн тайлан”, 8 дахь заалтын “байгууллагыг” гэснийг “байгууллага, түүнчлэн компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувь нийлүүлэгчдийн хурал/, эсхүл компанийн энгийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигчдийг;”, 4 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийн 1 дэх заалтын “баримтыг” гэснийг “тайланг”, “шалгаж” гэснийг “хянаж” гэж тус тус өөрчилсүгэй.

            5 дугаар зүйл.Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын”, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Мэргэжлийн зөвлөлийн саналыг үндэслэн”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Мэргэжлийн зөвлөлийн дарга” гэснийг, 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрийг  тус тус хассугай.

            6 дугаар зүйл.Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 19 дүгээр  зүйлийн 6 дахь заалт, 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 4 дүгээр бүлгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

            7 дугаар зүйл.Аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, 4, 5, 6, 7, 8, 9 дэх заалтын дугаарыг “2/”, “3/”, “4/”, “5/”, “6/”, “7/”, “8/” гэж, 15 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн дугаарыг “2.”, “3.” гэж, 22 дугаар зүйлийн 4, 5, 6, 7 дахь хэсгийн дугаарыг “3.”, “4.”, “5.”, “6.” гэж, Тавдугаар бүлгийн дугаарыг “Дөрөвдүгээр бүлэг” гэж, 37, 38, 39, 40 дүгээр зүйлийн дугаарыг “31”, “32”, “33”, “34” гэж тус тус өөрчилсүгэй.

              

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                         Ц.НЯМДОРЖ

Хэвлэх