Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 4.1.9 дэх заалт нэмсүгэй:

“4.1.9. нийгмийн хөгжлийн үйлчилгээ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь заалтын “нөхцөлт мөнгөн” гэснийг “нийгмийн халамжийн” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.10, 5.1.11 дэх заалтын “төрийн соёрхолт” гэснийг “төрийн шагналт, төрийн соёрхолт” гэж, “жилд” гэснийг “сард” гэж  тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ