Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.9 дэх заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“5.1.9.ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламж үзүүлэх;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.10 дахь заалтын “гавьяат болон” гэснийг, мөн зүйлийн 5.1.11 дэх заалтын “-5.1.9” гэснийг тус тус хассугай

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ