Хэвлэх DOC Татаж авах

/Энэ хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч 2008 оны 7 дугаар сарын 28-ны өдөр бүхэлд нь хориг тавьж, Улсын Их Хурал 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 25 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, 2008 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

 

АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ахмад  настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.1.61 дэх заалтыг нэмсүгэй:

”5.1.61.энэ хуулийн 5.1.6-д заасан нөхөн олговор олгох журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, шаардагдах хөрөнгийг тухайн жилийнхээ төсөвт тусгана.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Ахмад  настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6 дахь заалтын “үнэ төлбөргүй зорчих” гэснийг “зорчих нөхөн олговор авах;” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх