Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
   АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

   ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Ашигт  малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “ашиглахтай” гэснийг “ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай” гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн “56 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан” гэснийг “53-56 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хүлээлгэн өгсөн” гэж тус тус  өөрчилсүгэй.

            2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгийн “эрэл,” гэснийг болон 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон, түүнчлэн” гэснийг тус тус хассугай.

            3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх