Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулгатай  471 дүгээр зүйл нэмсүгэй:

“471 дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын

                                        нөөц ашигласны төлбөр

471.1.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг орон нутгийн төсөвт төлнө.

471.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5-5 хувьтай тэнцүү байна.

471.3.Энэ хуулийн 471.2-т заасан төлбөрийн хувь хэмжээг тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын тархац, шинж чанар, байгаль орчинд нөлөөлөх байдлыг харгалзан аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.” 

Хэвлэх

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.3.1 дэх заалтын “нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын” гэснийг “нүүрсний” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “болон орон нутгийн” гэснийг  хассугай.

4 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                                   

            МОНГОЛ УЛСЫН

            ИХ ХУРЛЫН ДАРГА                                                 Д.ДЭМБЭРЭЛ

Хэвлэх