Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.1, 19.5 дахь хэсэг, 22.1.2 дахь заалтын сургууль, цэцэрлэгийн” гэснийг “сургуулийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 1.1 дэх хэсгийн сургуулийн өмнөх болон” гэснийг, 10.1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн гарчиг, 15.1, 15.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн гарчиг, 16.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн гарчиг, 19.1, 19.2, 19.3, 19.4, 19.7 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн гарчиг, 20.1.5, 20.2.2, 20.2.3, 20.2.4, 20.2.5 дахь заалт, 21 дүгээр зүйлийн гарчиг,  21.1, 21.4, 21.6 дахь хэсгийн “цэцэрлэг,” гэснийг, 19.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн гарчиг, 20.1, 20.2 дахь хэсгийн “/эрхлэгч/” гэснийг тус тус хассугай.

3 дугаар зүйл.  Бага, дунд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйл, 7.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйл, 16.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Д.ЛҮНДЭЭЖАНЦАН