Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 12.5-ын завсардсан гэсний дараа эсхүл сургуульд сурч байгаагүй”, “эчнээ” гэсний дараа “,бусад” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 8 дугаар зүйл: 8 дугаар зүйл. Бага, дунд боловсролын сурах бичиг 8.1.Бага, дунд боловсролын сурах бичиг нь боловсролын стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.

8.2.Энэ хуулийн 8.1-д заасан стандарт, шаардлагад нийцсэн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх ажлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу зохион байгуулна.”

2/ 9 дүгээр зүйл:

Хэвлэх

“9 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын стандартын хэрэгжилт

9.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, төлөвшил, сурлагын ахиц, өөрчлөлтийг сургалтын явцад болон анги дэвших, сургууль төгсөхөд нь шалган үнэлж боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэнэ.

9.2.Боловсролын стандартын хэрэгжилтийг багшийн үнэлгээ, сургуулийн шалгалтын болон хөндлөнгийн үнэлгээний байгууллагын дүнгээр тодорхойлно.

9.3.Боловсролын стандартын хэрэгжилтийг дүгнэх журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

9.4.Бүрэн дунд, мэргэжлийн боловсрол эзэмшин төгсөгчид гэрчилгээ, үнэмлэх олгоно.”

3/ 13 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг:

“13.3.Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

13.4.Ерөнхий боловсролын тусгай сургууль нь ерөнхий боловсролын бусад сургууль, багш, иргэн, гэр бүл, олон нийтэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлнэ.”

4/ 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“17.2.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагч эрмэлзэл, үлгэрчилсэн дүрэмтэй байх бөгөөд тэдгээрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 3.1-ийн “,дадал эзэмшүүлж, хүмүүжүүлэхэд чиглэнэ:” гэснийг “олгож, төлөвшүүлэхэд чиглэгдэнэ:”, 7.2-ын

“5” гэснийг “6”, “11” гэснийг “12”, 11.2-ын “сургалтын” гэснийг “боловсролын”, “боловсролын агуулгыг” гэснийг “боловсрол”, 12.1-ийн “улсын” гэснийг “боловсролын”, 12.4-ийн “7” гэснийг “6”, 12.5-ын “,мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулж болно.” гэснийг “болон энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан мэдлэгийг эзэмшүүлж болно.”, 13.1-ийн “тусгай хэрэгцээт боловсрол эзэмших хүүхдэд хөнгөрүүлсэн хөтөлбөр, арга хэлбэрээр” гэснийг “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж,”, 13.5-ын “Төв” гэснийг “Тусгай”, “ажиллана.” гэснийг “ажиллаж болно.”, 15.3-ын “сургуулийн” гэснийг “сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн”, “боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийнхийг” гэснийг “аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан”, 19.2-ын “Цэцэрлэг” гэснийг “Төрийн бус өмчийн цэцэрлэг” гэж тус тус өөрчилсүгэй.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 10.1-ийн “эрдэм шинжилгээ,” гэснийг, 12.4, 13.1-ийн хоёр дахь өгүүлбэрийг, 15.2-ын “болон улсын шалгалт авах” гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл. Бага, дунд боловсролын тухай хуулийн 11.5, 12.7, 14.10 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                  Ц.НЯМДОРЖ