Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг:

 “7.Цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан иргэнийг энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2 дахь заалтад заасан даатгалд төрөөс даатгуулна.” 

2/16 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэг:

“9.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хувиар тооцон улсын төсвөөс жил бүр нийгмийн даатгалын санд төлнө.

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох орлогын хэмжээ, шимтгэл төлөх журмыг Засгийн газар батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт:

“1/өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;”

2/4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг:

 “6.Ажил олгогч, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа тэтгэвэр авагч энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна. Үндсэн ажлаас гадуур байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу давхар ажил эрхэлж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалтад зааснаас бусад төрлийн даатгалд албан журмаар даатгуулна.”

3/12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Нийгмийн даатгалын сангийн төсвийг Төсвийн тухай хуулийн 8.4-т заасан цаглабрын дагуу боловсруулж, батална. Нийгмийн даатгалын төв байгууллага нь нийгмийн даатгалын сангийн төсвийн төслийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн жил бүрийн 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.”

4/13 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэг:

 “1.Сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн улирлын болон жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.1-д заасан цаглабрын дагуу боловсруулж, тайлагнана.

 2.Аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сангийн хагас жилийн болон жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хуулийн 8.9.2-т заасан цаглабрын дагуу, нийгмийн даатгалын төв байгууллага нь Төсвийн тухай хуулийн 8.9.5-д заасан цаглабрын дагуу тус тус боловсруулна.

 3.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл нь нийгмийн даатгалын сангийн хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийн дотор, нийгмийн даатгалын сангийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор хянан хэлэлцэж, нийтэд мэдээлнэ.

4.Аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын сан тус бүрийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдэл /зарлагаас давсан орлого/-ийг тухайн сан тус бүрийн нийгмийн даатгалын төв байгууллагын дансанд төвлөрүүлж байна. Тухайн сангийн орлогын зарцуулагдаагүй үлдэгдлийг дараа сард шилжүүлэн зарцуулах шаардлагатай тохиолдолд нийгмийн даатгалын төв байгууллагаас зөвшөөрөл авна.”

5/15 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6.Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

7.Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.”

6/16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

“1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ.”

7/16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“3.Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлэх бөгөөд энэ хугацаа долоо хоног бүрийн амралт, нийтээр амрах баярын өдөртэй давхацвал дараагийн ажлын өдөр тайлагнана.”

 8/16 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

 “6.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлээ сар, улирал, хагас жил, жилээр гэрээний дагуу төлнө.”

Хэвлэх

3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтын “гишүүд /хүүхэд 16 нас, сургуульд суралцаж байгаа бол 19 нас хүртэл/-ийн” гэснийг “гишүүдийн” гэж, 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “2 дахь” гэснийг “3 дахь” гэж, 13 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгийн дугаарыг “5, 6” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД