Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай.

1/ 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг:

5.Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас бусад ургамлыг элбэг ургамалд тооцно.

2/7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4. Ургамлыг өвчин, хөнөөлт мэрэгч амьтан, хөнөөлт шавьжаас хамгаалахад байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/-ын зөвшөөрснөөс бусад химийн бодис хэрэглэхийг хориглоно.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг 1997 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Р.ГОНЧИГДОРЖ