Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН УРГАМЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/21 дүгээр зүйл:

Хэвлэх

“21 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

1/“байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг;

2/“байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь  нийт хэмжээг;

3/“байгалийн ургамлын тархац, нөөцийн судалгаа” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг, нөөцийн хэмжээг тогтоох зорилгоор хийгдэж байгаа судалгааг;

4/“байгалийн ургамлыг тарималжуулах” гэж байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор тарьж ургуулах, үржүүлэх ажиллагааг;

5/“ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж тухайн зүйл ургамлын оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн мөнгөн үнэлгээг;

6/“харь ургамал” гэж улсын хилийн гаднаас зориудаар болон санамсаргүй байдлаар зөөвөрлөгдөн ирж, нутагшиж байгаа зүйл ургамлыг.”

2/7 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг:

“6.Харь ургамлыг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд тарималжуулахыг хориглоно.

7.Харь ургамлыг байгальд тарималжуулахад зориулалтын хязгаарлаж битүүмжилсэн талбайг ашиглана.”

3/71 дүгээр зүйл:

Хэвлэх

“71 дүгээр зүйл.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ тогтоох

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байгаа ургамлын тархац, нөөцийн судалгааг 5 жил тутамд төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллагатай хамтран  явуулна.

2.Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

3.Ургамлын тархац, нөөцийн судалгаа явуулах, экологи-эдийн засгийн үнэлгээ хийх зардлыг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4.Үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэж болох ургамлын төрөл, зүйлийн нэр, түүх дээд хязгаарыг төрийн захиргааны төв байгууллага жил бүр тогтооно.”

4/13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“4.Ургамлын үндэс, үндэслэг иш, булцууны 50 ба түүнээс дээш хувийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах тохиолдолд тухайн ургамлыг тарималжуулсан байна.”

5/17 дугаар зүйлийн 3-5 дахь хэсэг:

“3.Ургамлын олон наст үндэс, үндэслэг иш, булцууг төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад гаргахыг хориглоно.

4.Нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн гаралтай эд, зүйлийг судалгаа, шинжилгээнээс бусад зориулалтаар, эсхүл эцсийн бүтээгдэхүүн болгосноос бусад тохиолдолд гадаадад гаргахыг хориглоно.

5.Судалгаа, шинжилгээний зориулалтаар гадаадад гаргах ургамлын хэмжээг Засгийн газар тогтооно.”

6/21 дүгээр зүйлийн 5 дахь заалт:

“5.Хууль тогтоомж зөрчиж байгалийн ургамал бэлтгэх зөвшөөрөл олгосон, эсхүл ургамал, түүний гаралтай түүхий эдийг гадаадад гаргах зөвшөөрөл олгосон албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.”

7/21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг:

“3.Ургамлын нөхөн төлбөрийн хэмжээг төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.

4.Ургамлын нөхөн төлбөрийг төлүүлэх журам, аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “зөвшөөрлийг” гэсний дараа “аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлтийг үндэслэн” гэж, 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “хадлан авахыг” гэсний дараа, 20 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “аж ахуйн нэгж, байгууллагад” гэсний дараа “мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн” гэж, 21 дүгээр зүйлийн “Шүүгч, байгаль орчны байцаагч” гэсний өмнө “1.” гэж, мөн зүйлийн 1 дэх заалтын “хэмжээг хэтрүүлэн түүж бэлтгэсэн” гэсний дараа “, ахуйн зориулалтаар ашиглахаар түүж бэлтгэсэн ургамлыг үйлдвэрлэлийн түүхий эд болгон ашиглах, орлого олох зорилгоор бусдад борлуулсан” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар  зүйл:

Хэвлэх

“2 дугаар зүйл.Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж

1.Байгалийн ургамлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.”

2/11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:      

“1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нэн ховор, ховор ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.”

3/17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“2.Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага  байгалийн ургамлыг аливаа зориулалтаар түүж бэлтгэхийг хориглоно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл.Байгалийн ургамлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “шинжилгээний” гэснийг “шинжилгээ, ахуйн” гэж, 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “51, 52” гэснийг “52, 53” гэж, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “500-5000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, “50000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтын “5000-15000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, “50000-75000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын “10000-20000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, “75000-100000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтын “10000-25000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний” гэж, “100000-150000” гэснийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний” гэж тус тус өөрчилсүгэй.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Н.ЭНХБОЛД