Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр
Улаанбаатар хот

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн “хувь нийлүүлэгч” гэснийг “хувьцаа эзэмшигч” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 18.1, 18.4 дэх хэсэг, мөн зүйлийн 18.2.1, 18.2.2 дахь заалтын “хувь нийлүүлэгчдийн” гэснийг “хувьцаа эзэмшигчдийн” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
Хэвлэх