Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

БАНК, ЭРХ БҮХИЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлд дор дурдсан

агуулгатай 5, 6 дахь хэсэг нэмсүгэй:

“5.Иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч үл хөдлөх

эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмаар барьцаалбар үйлдэж болно.

6.үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар гэрчилсэн тохиолдолд барьцааны зүйлийг хуульд заасны дагуу шүүхээс гадуур худалдаж болно.”.

Хэвлэх

2 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 2 дугаар зүйлийн “Банкны хууль,”

гэсний дараа “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль,” гэж нэмсүгэй.
Хэвлэх

3 дугаар зүйл.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 5, 6 дахь

хэсгийн дугаарыг “7, 8” болгон өөрчилсүгэй.
Хэвлэх

4 дүгээр зүйл.Энэ хуулийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ