Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 2 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот

МӨНГӨН ХАДГАЛАМЖ, ТӨЛБӨР ТООЦОО, БАНКНЫ ЗЭЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн дараахь зүйл, хэсэгт дор дурдсан агуулгатай хэсэг, өгүүлбэр

нэмсүгэй:

1/ 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

"4. Банк дараахь тохиолдолд дансыг хааж болно:

1/харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан;

2/харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн;

3/хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр."

2/ 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг:

"Банк найдвартай гэж үзвэл зээлдэгчийн үйл ажиллагаанаас олох орлого, үр шимийг гэрээ, батлан даалтын үндсэн дээр зээлийн барьцаанд авч болно.

Зээлдэгчийн үйл ажиллагаанаас орох орлого, үр шимийг зээлийн барьцаанд авах журмыг Монголбанк тогтооно."

Хэвлэх

2 дугаар зүйл. Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"9 дүгээр зүйл. Мөнгөн хадгаламжийн баталгаа

Хадгалагч дампуурах буюу татан буугдах тохиолдолд мөнгөн хадгаламж, түүний хүүг Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Банкны тухай хуулийн 45
Хэвлэх

дугаар зүйлд заасан дараалал баримтлан олгоно."3 дугаар зүйл. Мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар

зүйлийн "38" гэснийг "8" гэж өөрчилсүгэй.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Л.ЭНЭБИШ