Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ
   БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД

   БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ ХУУЛЬД

   НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл. Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, зүйл нэмсүгэй:

           

1/ 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэг:

            “2.4. Энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд иргэн, хуулийн этгээдийн банкин дахь харилцах дансны үлдэгдэл нэгэн адил хамаарна.”

                        2/ 21 дүгээр зүйл:

Хэвлэх

            “21 дүгээр зүйл. Баталгаанд үл хамаарах мөнгөн хадгаламж

            21.1. Дараахь төрлийн мөнгөн хадгаламж энэ хуульд заасан баталгаанд хамаарахгүй:

21.1.1. Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан “холбогдох этгээд”-ийн банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж;

21.1.2. банкинд хоёрдогч өглөг хэлбэрээр буюу тодорхой хугацааны дараа банкны хувьцаанд хөрвөх нөхцөлтэй байршуулсан мөнгөн хадгаламж болон тухайн мөнгөн хадгаламж эзэмшигчийн бусад мөнгөн хадгаламж;

21.1.3. Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан банк, санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, 28 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэрэг, түүнчлэн терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр нотлогдсон этгээдийн өөрийн болон бусдын нэр дээр байршуулсан мөнгөн хадгаламж.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

                        МОНГОЛ УЛСЫН

                        ИХ ХУРЛЫН ДАРГА                                                          Д.ДЭМБЭРЭЛ

 

Хэвлэх