Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2010 оны 07 сарын 09 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖИД БАТАЛГАА ГАРГАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэг:

“2.5.Банк энэ хуулийн 2.1-д заасан баталгаанд хамаарах иргэдийн мөнгөн хадгаламжийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг жил бүр Засгийн газрын Монголбанкин дахь тусгай дансанд төвлөрүүлнэ.”

2/21 дүгээр зүйлийн 21.1.4-21 .1.6. дахь заалт:

“21.1.4.банк хоорондын захаас болон гадаадын банк, санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;

21.1.5.банкинд зээл, зээлтэй адилтган тооцох бусад актив хөрөнгө, баталгаа, батлан даалтын өр төлбөртэй этгээд, түүний холбогдох этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдэл;

21.1.6.Монголбанкны бодлогын хүүгийн хэмжээнээс дээш давсан мөнгөн хадгаламжийн хүү.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ