Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Автотээврийн тухай хуулийн 15.4 дэх хэсгийн "аймаг" гэсний дараа "нийслэл," гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Автотээврийн тухай хуулийн 15.5 дахь хэсэг, 15.5.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ 15.5 дахь хэсэг:

"15.5.Тусгай зөвшөөөрөл олгох эрх бүхий байгууллага дараахь нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг магадлан шалгасны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тусгай зөвшөөрөл олгоно:"

2/15.5.3 дахь заалт:

"15.5.3.тухайн ажил үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл."

Хэвлэх

3 дугаар зүйл.Авто тээврийн тухай хуулийн 6.1.3 дахь заалтын "тусгай зөвшөөрөл олгох журам боловсруулж, батлуулах" гэснийг хассугай.

4 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 6.2 дахь хэсэг, 15.5.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ж.БЯМБАДОРЖ