Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 7 дугаар сарын 10-ны өдөр
Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 20.4-ийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"20.4.Автотээврийн хяналт, шалгалтын мэргэжлийн төв, орон нутгийн хяналтын байгууллагын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасны дагуу олгоно."

Хэвлэх

2 дугаар зүйл. Автотээврийн тухай хуулийн 20.7-ийн "улсын байцаагчийг авто тээврийн хяналтын улсын ерөнхий байцаагчтай зөвшилцсөний үндсэн дээр тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө." гэснийг "улсын байцаагчийн эрхийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу олгоно." гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Автотээврийн тухай хуулийн 6.1.6, 20.3, 20.5-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР