Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалтыг нэмсүгэй:

1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалт:

"3.1.12. "мөсөн замын тээвэр" гэж гол, мөрөн, нуурын ус хөлдсөн үед мөсөн дээгүүр хийх тээвэрлэлтийг"

2/ 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт:

"7.1.6. орон нутгийн цаг уурын байдлыг харгалзан мөсөн замын тээвэрлэлтийг эхлэх, дуусах хугацаа, чиглэл, мөсний даацыг тухайн орон нутгийн ус цаг уур,

орчны хяналт шинжилгээний байгууллагатай хамтран тогтоох."

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийг Усан замын тээврийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Ж.БЯМБАДОРЖ