Хэвлэх DOC Татаж авах

 МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 29-ны өдөр
Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 91 дүгээр зүйл:

Хэвлэх

“9дүгээр зүйл. Тээвэрлэлтийн даатгал

91.1.Тээвэрлэлтийн даатгалыг Иргэний хууль, Даатгалын тухай хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.

91.2.Зорчигчийн амь нас, эрүүл мэнд нь Даатгалын тухай хуулийн 6.3-т заасны дагуу заавал даатгалд хамаарна.

91.3.Тээвэрлэгч нь зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирсан хохирлыг арилгах зорилгоор даатгалд даатгуулах үүрэгтэй.

91.4.Энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн ажил, үйлчилгээг гүйцэтгэж буй тээвэрлэгч нь зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирсан

хохирлыг арилгах зорилгоор даатгалын байгууллагатай урьдчилан гэрээ байгуулж даатгуулна.

91.5.Энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь  зорчих тасалбарыг худалдан авснаар тээвэрлэгчтэй хийх даатгалын гэрээг

байгуулсанд тооцно.” 

2/171 дүгээр зүйл:

Хэвлэх

“171 дүгээр зүйл. Автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл

171.1.Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн тээврийн хэрэгсэл өмчилж авснаас хойш 72 цагийн дотор, ашиглалтаас хассанаас хойш нэг

сарын дотор аймаг, нийслэл дэх автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харьяа байгууллагад бүртгүүлнэ.

171.2.Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” 

3/19 дүгээр зүйл:

Хэвлэх

“19 дүгээр зүйл. Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх

19.1.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан тээвэрлэлтийг гүйцэтгэхэд зохих ангиллын автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг ажиллуулна.

19.2.Автотээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр, шалгалт авах, үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг

автотээврийн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран  батална.

19.3.Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө жолоодох эрх авсан этгээд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан

журмын дагуу шалгалт өгч мэргэшсэн жолоочийн үнэмлэх авч болно.”

4/192 дугаар зүйл:

Хэвлэх

“192 дугаар зүйл. Авто үйлчилгээний байгууллага

192.1.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь шаардлагыг хангаж ажиллана:

192.1.1.тухайн үйлчилгээний ангилал, стандартад тавигдах шаардлагын дагуу үйл ажиллагаа явуулах;

192.1.2.тухайн үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг хэмжилзүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж, баталгаажуулах.

192.2.Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох журмыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

192.3.Авто үйлчилгээний байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй:

192.3.1. өөрийн ангилалд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах;

192.3.2.тухайн жилд үйлчлүүлсэн хэрэглэгчдийн талаарх судалгааг тогтоосон журмын дагуу автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

байгууллагад гаргаж өгөх;

192.3.3.хэрэглэгчдэд үнэн бодит мэдээлэл өгөх;

192.3.4.авто үйлчилгээний ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байх;

192.3.5.авто үйлчилгээний бүтээгдэхүүний үнэ тарифыг тогтоох;

192.3.6.эрх бүхий байгууллагаар ангиллаа тогтоолгох.

192.4.Авто үйлчилгээнд тавигдах шаардлагыг хангасан иргэн авто үйлчилгээ эрхэлж болно.”

5/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13, 14, 15, 16, 17, 18 дахь заалт:

“3.1.13.”жуулчин тээвэрлэлт” гэж жуулчинд үзүүлж буй Аялал жуулчлалын тухай хуулийн  3.1.1. дэх заалтад хамаарах тээвэрлэлтийг;

3.1.14.“хүнсний технологийн тээвэрлэлт” гэж хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түргэн муудах болон хадгалалтын тусгай горимд тухайн бүтээгдэхүүний

шинж чанарыг алдагдуулахгүйгээр тээвэрлэх тээвэрлэлтийг;

3.1.15.“тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг, орлого олох зорилгоор эрх бүхий

байгууллагаас баталсан  журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан  мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг;

3.1.16.“автотээврийн хэрэгслийн ашиглалт” гэж автотээврийн хэрэгслийг хадгалах, техникийн үйлчилгээ, засвар хийх, шатахуун тосолгооны болон ашиглалтын

бусад материалаар хангах, техникийн хяналтыг зохион байгуулж явуулах зэрэг автотээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаанд техникийн бүрэн бүтэн байдал,

найдварт ажиллагааг хангахад чиглэгдсэн техникийн ба зохион байгуулалтын арга хэмжээг; 

3.1.17.“техникийн хяналтын үзлэг” гэж автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг тусгай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан, оношлогчийн мэргэжлийн

ур чадвар, дадлага туршлагад тулгуурлан, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхэд үзлэг хийж шалгах, тодорхойлох, үнэлэх үйл ажиллагааг;

3.1.18.“авто үйлчилгээний байгууллага” гэж автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдон гарах үйлчилгээг хэрэглэгчид үзүүлж байгаа аж ахуйн нэгж,

байгууллагыг.”

6/ 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, 8 дахь заалт:

“6.1.7.тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж зорчигч, ачаа тээвэрлэлтийн жишиг тарифыг батлах;

6.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтлөх ажлыг зохион байгуулах.”.

7/9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“9.3.Нийтийн зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг зориулалтын, стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, зорчигчийг баруун гар талруугаа буулгаж,

суулгах нөхцөлийг хангасан автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.”

8/10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 21 дахь заалт:

“10.2.21.тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх; ”

9/10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 10, 11 дэх заалт:

“10.2.10.энэ хуулийн 3.1.14-т заасан тээвэрлэлтийг гүйцэтгэх бол стандартын шаардлагыг хангасан тусгай зориулалтын автотээврийн хэрэгслээр тээвэрлэх;

10.2.11.зөвхөн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх.”

10/17 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:

“17.3.Энэ хуулийн 17.1-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулах байгууллага нь автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүтцэд

ажиллана.”

11/17 дугаар зүйлийн 5 дахь хэсэг

“17.5.Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах журмыг автотээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын “нийтийн” гэсний өмнө “улс хоорондын зорчигч болон ачаа тээвэр,”

гэж, мөн заалтын “шуудан” гэсний дараа “,жуулчин” гэж, мөн заалтын “эрхлэх” гэсний дараа “,тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх” гэж, 8 дугаар

зүйлийн 3 дахь хэсгийн “Хот хоорондын” гэсний дараа “ачаа,” гэж, 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтын “зорчигчийг” гэсний өмнө “ачаа,” гэж, 15

дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шуудан” гэсний дараа “,жуулчин болон улс хоорондын ачаа” гэж, мөн хэсгийн “үйлчилгээ” гэсний дараа ”,тээврийн хэрэгслийн

дугаар үйлдвэрлэх” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “хяналт,” гэсний дараа “бүртгэл,” гэж тус тус нэмсүгэй.   

Хэвлэх

3 дугаар зүйл. Автотээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийг дор

дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/ З дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт:

“3.1.2.“зорчигч” гэж автотээврийн хэрэгслээр зорчихдоо энэ хуулийн 3.1.11-д заасан нийтийн тээврийн хэрэгслээр зорчих пайз, тасалбар авсан зорчигчийг;“

2/ 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“12.2.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.6-д заасны дагуу ахмад настан, Боловсролын тухай хуулийн 43.2.5-д заасны дагуу сурагч, оюутан,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан хүнд аймаг, нийслэлийн доторх нийтийн тээврийн хэрэгсэл /таксинаас бусад/-

ээр зорчих нөхөн олговор олгоно.“

3/ 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг:

“15.2.Улс хоорондын болон хот хоорондын нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлт, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх, тээврийн

хэрэгслийн дугаар үйлдвэрлэх, автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн

захиргааны төв байгууллага олгоно.”

Хэвлэх

4 дүгээр зүйл. Автотээврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3  дахь заалтаас “15.3;” гэснийг хассугай.

5 дугаар зүйл. Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3, 15.8 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН