Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“23.1.3.энэ хуулийн 15.2-т заасан тусгай зөвшөөрөлгүйгээр автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийсэн аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн үйлчилгээнээс олсон орлогыг хураах;”

Хэвлэх

2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3, 10.2.4 дэх заалтын “тусгай зөвшөөрөл олгосон” гэснийг “гэрээ байгуулсан” гэж, 15 дугаарзүйлийн 15.1 дэх хэсгийн “Нийтийн тээвэр, шуудан, жуулчин болон улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн” гэснийг, 15.2 дахь хэсгийн “Улс хоорондын болон хот хоорондын нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлт, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх, тээврийн хэрэгслийн” гэснийг “Тээврийн хэрэгслийн” гэж, мөн зүйлийн 15.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 15.2; 15.3; 15.4-т заасан тусгай зөвшөөрөл” гэснийг “Тусгай зөвшөөрөл” гэж, 15.7 дахь хэсгийн “Нийтийн тээврийн тодорхой чиглэл, ангилалыг заасан үйлчилгээг болон тээврийн хэрэгсэлд” гэснийг “Тээврийн хэрэгсэлд” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1 дэх заалтын “тээвэрлэлтийг болон”, “тээврийн хэрэгсэл,” гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалтын “тусгай зөвшөөрөлд заасан" гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Н.ЭНХБОЛД