Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 61.1.5 дахь заалт нэмсүгэй: “61.1.5.тээврийн хэрэгслийн өмчлөгчийг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;” 2 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.5 дахь заалтын дугаарыг “61.1.6” гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Автотээврийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай. 4 дүгээр зүйл.Энэ хуулийг Жолоочийн даатгалын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ