Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 8 дугаар сарын 3-ны өдөр
Улаанбаатар хот

АВТОТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Автотээврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг:

“7.4.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа хараагүй хүнд зориулж буудлыг зарлах, сонсголын бэрхшээлтэй иргэнд зориулж буудал бүрд нэр, хаяг, чиглэлийг бичмэл болон зургийн хэлбэрээр байрлуулах, өөрчлөх шийдвэрийг тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.”

2/10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалт:

“10.2.8. 20 ба түүнээс дээш нийтийн тээврийн хэрэгсэлтэй тээвэрлэгчийн тээврийн хэрэгслийн 10-аас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан байх;”

3/10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт:

“10.2.9.тээвэрлэгч нь энэ хуулийн 10.2.8-д заасан хэмжээний тээврийн хэрэгсэлгүй бол Засгийн газраас тогтоосон хэмжээ, журмын дагуу жил бүр төлбөр төлнө. Төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн, уг хөрөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулах нийгмийн хамгааллын арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулах.”

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН