Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 8 дугаар сарын 03-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:

1/ 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалт:

“18.1.4. 25-аас дээш ажиллагчидтай аж ахуйн нэгжийн нийт ажиллагсдын 2/3 ба түүнээс дээш хувийг хараагүй ажилтан эзэлдэг бол уг аж ахуйн нэгжийн орлого.”

2/ 19 дүгээр зүйлийн 10 дахь хэсэг:

“19.10.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагыг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, иргэнээс хандивласан нэг сая хүртэлх хэмжээний төгрөгийг ийнхүү хандивласан болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн татварын жилд уг аж ахуйн нэгжийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН

Хэвлэх