Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 2 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.1.32 дахь заалт, 12.9 дэх хэсэг тус тус нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 32 дахь заалт:

“12.1.32.хувьцаа худалдаж авсан үнэ, эсхүл тухайн хувьцаанд ногдох эзэмшигчийн өмчийн хэсэг.”

2/ 12 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

“12.9. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна.“

Хэвлэх

2 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.22 дахь заалтын “эд зүйл худалдан авсан” гэснийг “зүйлийн” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн “сүүлд” гэснийг хассугай.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                Д.ДЭМБЭРЭЛ