Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ,ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтад дор дурдсан агуулгатай дэд заалт нэмсүгэй:

д/Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.”
Хэвлэх

2 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтын “Засгийн газрын” гэсний дараа “болон Монгол Улсын Хөгжлийн банкны” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4.2 дахь заалтын “Монгол Улсад орлого олж байгаа” гэснийг “Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Монгол Улсын нутаг дэвсгэрт болон” гэснийг “Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого,” гэж, мөн зүйлийн 7.2 дахь хэсгийн “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж олсон орлогод” гэснийг “Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод” гэж, 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтын “албан татвар төлөгч Монгол Улсад олсон” гэснийг “албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.9.б дэд заалтын “зээлийн” гэснийг хассугай.

5 дугаар зүйл. Энэ хуулийг 2012 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ