Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 
2001 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "19.1. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө." гэж өөрчлөн найруулсугай.

2 дугаар зүйл. Энэ хуулийг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Л.ЭНЭБИШ