Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.13, 15.14, 15.15, 15.16, 15.17 дахь хэсэг тус тус нэмсүгэй:

“15.13.Зохиогчийн эрх, патентийн чиглэлээр:

15.13.1.зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах;

15.13.2. патентийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах.

15.14. Барилга, хот байгуулалтын чиглэлээр:

15.14.1. нууцын зэрэглэлтэй байр зүйн зураг, тоон мэдээллийг хэвлэх

15.14.2. кадастрын зураглал хийх;

15.14.3. цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ эрхлэх;

15.14.4. зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт засвар, үйлчилгээ эрхлэх;

15.14.5. нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

15.14.6. барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх;

15.14.7. геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;

15.14.8. газрын кадастрын судалгаа хийх.

15.15. Зам, тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр:

15.15.1.төмөр замын шугам барих;

15.15.2.иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх;

15.15.3. төмөр замын тээврийн үйлчилгээ эрхлэх;

15.15.4. автозам, замын байгууламжийг барих, засварлах ;

15.15.5. автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх ажил эрхлэх;

15.15.6. улс хоорондын болон хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх;

15.15.7. иргэний агаарын хөлгийг бүтээх, түүнд өөрчлөлт сайжруулалт хийх;

15.15.8. дээд зэрэглэлийн зочид буудлын үйл ажиллагаа эрхлэх;

15.15.9. усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх;

15.15.10.усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.

15.16. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:

15.16.1. радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах;

15.16.2.харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.

15.17.Стандарчлал, хэмжил зүйн чиглэлээр:

15.17.1.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“15.8. Түлш, эрчим хүчний чиглэлээр:

15.8.1.цөмийн эрчим хүчний нөөцөөр ажиллах эх үүсвэр барьж байгуулах, ажиллуулах;

15.8.2. эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах;

15.8.3. эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, диспетчерийн зохицуулалт хийх, түгээх, хангах, борлуулах үйл ажиллагаа эрхлэх;

15.8.4. шингэрүүлсэн шатдаг хийн үйлчилгээ эрхлэх.”

Хэвлэх

3 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.5.9, 15.5.10, 15.6.4, 15.10.7, 15.10.8-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН