Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 7 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

1/ 15 дугаар зүйлийн 10 дах хэсэгт 14 дахь заалт:

“15.10.14. тамхи импортлох;”

2/ 16 дугаар зүйлийн 3 дах хэсэгт 4 дэх заалт:

“16.3.4. тамхи худалдах.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “15.10.6” гэсний дараа “15.10.14; 15.11.1;” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Тамхины хяналтын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ