Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.3 дахь хэсгийг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

“15.3. Банкнаас бусад санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр:

15.3.1.банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.2.арилжааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх;

15.3.3.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.4.банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх;

15.3.5.андеррайтер, брокер, дилер, үнэт цаасны арилжаа эрхлэх, түүнчлэн үнэт цаасны төлбөр тооцооны болон хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын менежментийн болон хөрөнгө оруулалтын зөвлөхөөр үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.4.1 дэх заалтын “болон арилжааны” гэснийг хассугай.

3 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.2.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл. Энэ хуулийг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ