Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН TУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “15.4.9. хөрөнгийн үнэлгээ хийх.” гэсэн 9 дэх, мөн зүйлийн 8 дахь хэсэгт “15.8.5. зуух, даралтат сав, шугам хоолойн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх.” гэсэн 5 дахь заалтыг тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.1, мөн зүйлийн 15.14.4 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Хэвлэх