Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН YЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:

1/15 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн 8,9,10 дахь заалт:

“15.12.8.ахуйн шавьж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх үйлчилгээ эрхлэх;

15.12.9.биологийн идэвхт үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлох, үйлдвэрлэх, ханган нийлүүлэх үйлчилгээ эрхлэх;

15.12.10.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд эмчилгээний гоо заслын үйлчилгээ эрхлэх.”

2/16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

“16.2.6.эмчилгээний гоо заслын үйлчилгээ.”

Хэвлэх

2 дугаар зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.12.2-ын “эмнэлгийн хэрэгсэл” гэсний дараа “,багаж, тоног төхөөрөмж, протез”, мөн заалтад “худалдах” гэсний дараа “,импортлох” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл. Энэ хуулийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Хэвлэх