Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.6.2 дахь заалтын “байгаль орчин буюу хүний эрүүл мэндэд онцгой аюултай хорт хог хаягдал бүхий үйлдвэрлэл эрхлэх” гэснийг “тэсэрч, дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис үйлдвэрлэх”, 15.6.3 дахь заалтын “химийн онцгой хорт бодис үйлдвэрлэх, импортлох, худалдах, ашиглах, устгах” гэснийг “химийн хорт болон аюултай бодис импортлох, ашиглах”, 15.10.4 дэх заалтын “тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, худалдах, тэсэлгээний ажил явуулах” гэснийг “химийн хорт болон аюултай бодис экспортлох, худалдах, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, тэсэлгээний ажил явуулах” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг  Химийн хорт болон  аюултай бодисын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн  дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Ц.НЯМДОРЖ