Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “15.15.11. төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах.” гэсэн заалт нэмсүгэй.

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.1, 15.15.3 дахь заалтыг дараахь байдлаар өөрчлөн найруулсугай:

1/“15.15.1. төмөр замын суурь бүтэц барих, ашиглах;” ;

2/“15.15.3. төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;”

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийг Төмөр замын тээврийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН