МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.16.3 дахь заалт нэмсүгэй:

“15.16.3.контентийн үйлчилгээ эрхлэх.”

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5.2, 15.5.5, 15.10.1, 15.11.5, 15.11.8, 15.11.9, 15.12.1, 15.12.5, 15.12.10, 15.14.1, 15.14.2, 15.14.8, 15.15.6-15.15.8, 15.15.10, 16 дугаар зүйлийн 16.2.1, 16.3.2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД