МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

 

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.3.9 дэх заалт нэмсүгэй:

“15.3.9.зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Зээлийн мэдээллийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ