МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 2 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

 

АРБИТРЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Арбитрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.6 дахь хэсгийн “хэлэлцээрийг монгол хэл дээр орчуулж, гэрчлүүлэн” гэснийг “хэлэлцээрийн албан ёсны орчуулгыг” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нотариатын тухай /Шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ