МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2000 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хот АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ 1994 ОНЫ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. 1994 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай. 2 дугаар зүйл. Энэ хуулийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                      Р.ГОНЧИГДОРЖ