МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
 
2008 оны 05 сарын 16 өдөр
Улаанбаатар хот
 
 
 
АХМАД НАСТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
 
 
 
1 дүгээр зүйл.
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “улсын тусгай тэтгэвэр” гэснийг “төрөөс олгох нэмэгдэл” гэж өөрчилсүгэй.
 
2 дугаар зүйл.
Энэ хуулийг Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль  хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
 
 
 
 
 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН