МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.3.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.5.3 дахь заалтын “газар” гэсний өмнө “газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон” гэж, мөн зүйлийн 24.4.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтын “авсан,” гэсний дараа “ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон,” гэж, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн “эзэмшигчийн” гэсний дараа “болон түүний байгаль орчныг нөхөн сэргээх” гэж, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтын “авч” гэсний дараа “, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл. Энэ хуулийг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ