МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр

Улаанбаатар хот

 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ашигт малтмалын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:

1/4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт:

“4.1.2.“цацраг идэвхт ашигт малтмал” гэж уран болон торийн бүлийн цацраг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлалыг;”

2/7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсэг:

“7.6.Цөмийн энергийн тухай хуулийн дагуу цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалт явуулахаар цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэл ирүүлсэн бол тухайн талбай дээр уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.”

3/21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь заалт:

“21.1.2.хайгуулын талбайн хилийн дотор цацраг идэвхт ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрэх, хайх;”

4/27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт:

“27.1.2.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа цацраг идэвхт ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах;”

2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.15, 11.1.16, 11.1.20 дахь заалтын “тусгай” гэсний өмнө “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын” гэж, мөн зүйлийн 11.1.19 дэх заалтын “хайгуулын” гэсний өмнө “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын” гэж, мөн зүйлийн 11.3 дахь хэсгийн “болон” гэсний дараа ”цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх заалтын “дагуу” гэсний дараа “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн” гэж, мөн зүйлийн 21.1.2 дахь заалтын “хэсэгт” гэсний дараа “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын” гэж, мөн зүйлийн 21.1.3 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтын “дээр” гэсний дараа “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.4 дэх заалтын “тохиолдолд” гэсний дараа “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын “байгаа” гэсний дараа “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн” гэж, мөн зүйлийн 27.1.3 дахь заалтын “олборлосон” гэсний дараа “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн” гэж, мөн зүйлийн 27.1.4 дэх заалтын “талбайд” гэсний дараа “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн” гэж, мөн зүйлийн 27.1.6 дахь заалтын “ашиглалтын” гэсний өмнө “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “байгалийн хийгээс” гэснийг “байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмалаас” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “4.1.11-д” гэснийг “4.1.12-т” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалтын “4.1.14-т” гэснийг “4.1.15-д” гэж, мөн зүйлийн 4.1.17 дахь заалтын “4.1.15-д” гэснийг “4.1.16-д” гэж, мөн зүйлийн 4.1.2-4.1.21 дэх заалтын дугаарыг “4.1.3-4.1.22” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.2-21.1.7 дахь заалтын дугаарыг 21.1.3-21.1.8 гэж, 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийн “21.1.4-т” гэснийг “21.1.5-д” гэж, 27 дугаар зүйлийн 27.1.2-27.1.10 дахь заалтын дугаарыг “27.1.3-27.1.11” гэж, 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсгийн “27.1.6-д” гэснийг “27.1.7-д” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ