АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот


1 дүгээр зүйл. Аялал жуулчлалын тухай хуулийн 9.2-ыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"9.2. Аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 370-379 дүгээр зүйл, энэ хууль, аялал жуулчлалын байгууллага жуулчинтай байгуулсан гэрээгээр зохицуулна. Гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:"
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр батлагдсан Иргэний хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө




МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР