МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2011 оны 01 сарын 20 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот


АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын “, эрх бүхий байгууллагаар хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэлээ тогтоолгосон” гэснийг, 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтын “, хөтөч-тайлбарлагчийн ангилал, зэрэглэл тогтоох” гэснийг тус тус хассугай.

2 дугаар зүйл.Аялал жуулчлалын тухай хуулийн 5 дугаар зүйл, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.1.10 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр баталсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.






МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Н.ЭНХБОЛД