БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ОРЛОГООС БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ,
БАЙГАЛИЙН НӨӨЦИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ АРГА ХЭМЖЭЭНД ЗАРЦУУЛАХ ХӨРӨНГИЙН ХУВЬ,
ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ


2004 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот


1 дүгээр зүйл. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "газрын төлбөрийн орлогын 20 ба түүнээс дээш" гэсний дараа ",ус, рашаан ашигласны төлбөрийн орлогын 35 ба түүнээс дээш", "үндсэн чиглэлд газар" гэсний дараа "ус," гэж тус тус нэмсүгэй

2 дугаар зүйл. Энэ хуулийг Усны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.








МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ