МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

БАНК БУС САНХҮҮГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “зээлдүүлэх газар” гэсний дараа “санхүүгийн түрээсийн үйлчилгээ” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4.1.3, 7.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 3 дугаар зүйл. Энэ хуулийг Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                      Ц.НЯМДОРЖ